ЦААСАН ОНГОЦ

Үүсэл хөгжил

Цаасан онгоц нь анх эртний Хятад улсаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд илүү боловсронгуй болгож хөгжүүлсэн улс нь Япон улс гэж үздэг. Цаас үйлдвэрлэх үйл явц нь МЭӨ 500 онд Хятадад эхэлсэн бөгөөд энэ үеэс хойш МЭӨ 460-390 онд “оригами” болон цаас нугалж бүтээл гаргах нь түгээмэл болсоор иржээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам дизайнерууд цаасан онгоцын загварыг илүү сайжруулж, боловсруулж, нисэх онгоцын дизайнд ашиглахад ашиг тустай хэрэгсэл болжээ. Түгээмэл дэлгэрсэн “хавтгай” цаасан онгоцын загвар нь 1909 онд үүсэлтэй гэж үздэг байна.

Цаасан онгоцыг хийхэд зөвхөн “цаас” байхад л хангалттай. Цаасыг нугалсаар онгоц хэлбэрт оруулж шинжлэх ухааны томоохонд тооцогдох бүтээлүүдийн нэгийг бий болгоорой.

Рекорд хэмжих хэмжүүр :

  1. Зай ( туулсан зай )
  2. Хугацаа ( агаарт ниссэн хугацаа )

Дэлхийн рекорд :

  1. Туулсан зай. 2012 онд Joe Ayoob нь цаасан онгоцоо 69,14метр зайд нисгэж чадсанаар дэлхийн рекордыг эзэмшдэг бөгөөд энэхүү цаасан онгоцыг нь John Collins бүтээж байжээ.
  2. Хугацаа : 2012 онд Такуо Тода нь өөрийн цаасан онгоцоо агаарт хамгийн удаан нисгэж чадсан буюу 27,9 секундын рекордыг эзэмшдэг

Цаасан онгоцын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн :

  1. Хамгийн хол зайд нисгэх
  2. Хамгийн удаан хугацаан хөөргөх
  3. Аэробатик буюу үзүүлбэр гэх 3 төрөлд өрсөлддөг
Рекорд хэмжих хэмжүүр:
1.Зай ( туулсан зай )
2.Хугацаа ( агаарт ниссэн хугацаа )
Categories
has been added to the cart. View Cart