Дүдү машин

ДҮДҮ МАШИН гэдэг нь тодорхой стандарт бүхий, төрөл бүрийн загвар хийцтэй бяцхан модон машиныг хэлэх бөгөөд тусгай зориулалтын зам дээр чөлөөтэй өнхөрч байхаар хийгдсэн байна.

Дүдү машиныг хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсийн (аав ээж, ах эгч, эмээ өвөө, ангийн багш, асран халамжлагч нар) тусламжтайгаар хийх бөгөөд өөрсдийн хийж чадах зүйлсэд заавал гар бие оролцсон байх шаардлагатай.  (Жишээ нь: Зүлгүүрдэх, будах, чимэглэл наах, лакдах гэх мэт)

Дүдү машины уралдаан  

Хүүхэд багачуудын зохион бүтээх техник сэтгэлгээг хөгжүүлэх, байнгын тасралтгүй явагдах уралдаан, тэмцээнүүдэд найз нөхөд, эцэг эх, ах эгч, асран халамжлагч, бусад насанд хүрэгчдийн оролцоотойгоор, тэдний дэмжлэгтэйгээр хамтран өөрсдийн машиныг бүтээж, амжилт гаргах боломжийг бүрдүүлдэг.

Дүдү машины Стандарт

  1. Машины үндсэн их биеийг нарс модоор хийнэ
  2. Дүдү машины албан ёсны стандарт  дугуй болон гол төмөр (хадаас)-ийг хэрэглэнэ.
  3. Машины нийт жин хамгийн ихдээ 140гр байна.
  4. Машины урт нь хамгийн ихдээ 17.5см байна.
  5. Машины өргөн хамгийн ихдээ 7.5 см байна
  6. Дугуй хоорондын зай 4.5 см байна. /баруун зүүн дугуйны дотор талаас хэмжинэ/
  7. Урд хойд тэнхлэгийн хоорондын зай нь 11см – 11.5см байна.
  8. Машины их бие нь газраас 1.2см зайтай байна.
  9. Дугуйн гол тэнхлэг нь газраас 1.5см зайтай байна.
  10. Машины загвараас шалтгаалан нэмэлт тоноглол, хүндрүүлэгч деталийг өргөнөөр ашиглаж болох бөгөөд энэ нь машины нийт жингийн талаас илүүгүй байна.
  11. Машины 4 дугуй нь чөлөөтэй өнхөрч байхаар хийгдэх ба нэмэлт хүчлүүр, цахилгаан хөдөлгүүр зэргийг ашиглахыг хориглоно.
  12. Машин бүр уралдаанд оролцохоос өмнө тусгай хороогоор шалгуулах ёстой. Хэрэв бүртгэлийн явцад шалгуурт тэнцэхгүй машин гарвал уг машины жолоочид шалтгааныг нь тайлбарлаж засвар хийх хугацаа олгодог.
  13. Албан ёсны уралдаан тэмцээнүүдэд /Нээлттэй тэмцээнээс бусад/ Дүдү машин жолоочийн үнэмлэхтэй хүүхдүүд оролцоно.

Зураг орно. /зааварчилгаа дээр байгаа/

        Уралдааны төрлүүд

Дүдү машины уралдаан нь  НЭЭЛТТЭЙ УРАЛДААН, болон АЛБАН ЁСНЫ УРАЛДААН гэсэн хоёр төрөлд хуваагддаг.

Албан ёсны уралдаан нь  Дүдү Боловсрол Сангийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан тогтмол хугацааанд зохион байгуулагддаг аймаг, бүс, хот, улсын чанартай томоохон уралдаан бөгөөд энэхүү “албан ёсны” уралдаанд зөвхөн Дүдү машины жолоочийн үнэмлэхтэй хүүхдүүд оролцдог.

/Үнэмлэхний зургууд орно/.

Уралдааны зам

Дүдү машиныг 9-12м урттай зориулалтын зам дээр өнхрүүлж уралдуулах бөгөөд тухайн тэмцээнээс шалтгаалж  зам нь 2, 3, 4 ба түүнээс дээш эгнээтэй байдаг.

Замын гарааны буюу эхэн хэсэг нь ¼ нь 40-45 градусын налуутай бөгөөд энэ хэсэгт машинууд нь хурдаа аван үлдсэн зайг авсан энерциэрээ туулан барианд ордог. 

Машинуудыг гараанаас зэрэг гаргах болон бариаг нарийн чанд тооцох зориулалт бүхий электрон төхөөрөмж болох “DUDU TIMER”-ийг барианы хэсэгт суурилуулсан байдаг.

Categories
has been added to the cart. View Cart