TEAM WORK & TEAM PLAY
TEAM WORK & TEAM PLAY
Сургалтын шинэ хандлага болон хөгжиж буй тоглоом, оролцооны аргаар баг нэгнээ илүү танин мэдэх, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, хамт олны идэвхижүүлэн уур амьсгалыг нэгтгэдэг “Үйлдэн суралцах” олон улсын сургалт юм.
CHALLENGE: Багийн гишүүдэд өөрийн хязгаараа даван туулж өөрийгөө нээх боломж;
CREATIVITY: Хэвшмэл сэтгэлгээг өөрчилж бүтээлч хандлагыг хөгжүүлнэ;
COLLECTIVE: Ур чадвар өндөртэй боловч багтайгаа нийцдэггүй байдлыг бууруулж багийн уур амьсгалыг нягтруулна;
SYNERGY: Багийн нөөц боломжийг нээж синержи үүсгэх боломж;
СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ
80% нь тоглоом, дасгал, оролцооны арга, 20% нь онол, семинар. Баг хамт олныг идэвхи оролцоотой бай, хандлагаа өөрчил, хамт олныхоо ур чадвар, давуу талыг сайн танин мэд гэж хэлж шаардлаа гээд хэрэгжихгүй. Яриад байгаа зүйлийг тоглоомын аргаар үйлдүүлэн мэдрүүлсээр бодитоор хэрэгжих боломж бүрддэг.