CARRERA

Каррира нь ХБНГУ-аас үүсэлтэй 50 гаруй жилийн түүхтэй бөгөөд өдгөө дэлхийн 60 орчим улсад 12 сая үнэнч тоглогчтой спорт тоглоомын брэнд юм. Ухаалаг системтэй цахилгаан соронзон ховил бүхий зориулалтын замаар уралддаг уг спорт тоглоомоор бүх насныхан тоглох, уралдах боломжтой.

Каррирагийн Дэлхий дээр худалдаалагдаж буй бүх машин /машин болгон өөрийн кодтой байдаг/, уралдааны зам, уралдааны системийг үйлдвэрдэгч БНХАУ-ын Carrera Digital Rail Racing нь уг франчайсингийн цорын ганц үйлдвэрлэгч юм. Эндээс дэлхийн бусад орнууд дахь төлөөлөгчөөрөө дамжуулан /тухайн бүс нутагтаа эрх авсан компани, хувь хүн нь өөр улс, оронд нийлүүлхийг хатуу хориглодог/ тараагддаг тул худалдааны эрхээ өндөр шалгуураар өгдөг.

Уг компани нь БНХАУ, БНСУ, Япон, Авсрали, Сингапур, Тайланд, Турк зэрэг Төв ази болон Зүүн өмнөд азийн бүс нутгуудийг хариуцан ажилладаг бөгөөд энэ бүс нутагт Монгол улс багтаж байна.

Монгол улсад Каррираг албан ёсоор оруулж ирэхийн тулд бид 2017, 2018 оны Шанхайн олон улсын тоглоомын үзэсгэлэн, Каррирагийн сургалтанд хүнээ оролцуулах, гэрээний төлбөрүүд /тодорхой хугацаануудад доод лимитийг тогтоосон захиалгын төлбөр болон албан ёсны эрхийг авах нэг удаагийн төлбөр төлдөг/ Дүдү машин хөтөлбөрийн 10 жилийн түүх, Дүдү хүүхдийн музейн төсөл зэрэг бидний урт хугацаанд өөрсдийн гараар бүтээсэн түүх, туршлагад тулгуурлан уг эрхийг авах болзол хангасан юм.

Мөн Каррира ЭМ ЖИ ЭЛ ХХК /Carrera Mongolia LLC/ нь Монгол улс дахь Каррирагийн албан ёсны төлөөлөгчийн эрхийг авч хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэхүү гэрээгээр Каррира ЭМ ЖИ ЭЛ ХХК нь “Carrera” логог Монгол улсад ашиглах, бүх шатны уралдаан, тэмцээн явуулах, Каррирагийн нэрийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, орон нутгийн хэмжээнд салбар нэгжүүдийн үйл ажиллагааг удирдах, эрх олгох зэрэг давуу эрх, үүргүүдийг хүлээсэн болно.

2019 оны 3-р сард Каррирагийн Азийн бүсийн удирдлагууд Монгол улсад айлчилхаас гадна Бээжин, Шанхай хотуудад зохион байгуулагдах Каррирагийн тэмцээнүүдэд Монгол хүүхэд, залуучуудыг оролцуулж байхаар гэрээ байгууллаа.

has been added to the cart. View Cart