“Дүдү” нь 2008 оноос эхлэн STEAM боловсролд | Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикт суурилсан олон талт сургалт, хөтөлбөрүүдийг шинээр санаачилан хэрэгжүүлж, хүүхэд, багш сурган хүмүүжүүлэгч, байгууллагад зориулсан сургалт, хөтөлбөрийн шинэлэг арга технологиудийг нэвтрүүлэн, үндэсний хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Дүдү Боловсролын сан /2012/ нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад амьдрах ухаан, шинжлэх ухаан, экологийн боловсролыг олгох зорилготой байгуулагдсан. Энэ хугацаанд бид Дүдүгийн бүхий л шинэ төсөл, хөтөлбөр, тэмцээн уралдаанаар дамжуулан 500,000 гаруй хүүхэд багачууд, тэдний гэр бүлийнхэнд хүрч, өдгөө ДҮДҮ нэрийн брэндээрээ Монголын бүх хүнд танигдсан, нэр хүнд бүхий байгууллага болсон.

Дүдү Ворлд нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд “Дүдү” нэрийн бүтээгдэхүүн, зуслан хөтөлбөр, “Дүдү” хүүхдийн шинжлэх ухааны музей болон байгууллага хамт олон, хүүхэд өсвөр үеийнхэнд чиглэсэн 100% тоглоомын аргад суурилсан сургалтын шинэлэг аргачлалыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Илүү сайхан дэлхийг бүтээнэ

Content

Эцэг эхэд бахархал, хүүхдүүдэд тэмүүлэл, гэр бүлд хайр бэлэглэнэ.

Монгол Улсын ирээдүйг авч явах бүтээлч иргэдийг төлөвшүүлж, хүүхэд- гэр бүлд насан туршийн боловсрол олгох жишиг байгууллага байна.

Бидний үнэт зүйл

Хүүхдийн төлөө сэтгэлээр гэр бүлд хайрыг түгээж, өдөр тутамд өөрийгөө хөгжүүлэн суралцагч, хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг хүүхдэд хайртай дүдүлэг багийн гишүүн.

Үйлчлүүлэгч: Тоглоомоор дамжуулан хүүхдийн танин мэдэх хүсэл, шинжлэх ухаанч сэтгэхүйг дэмжигч, хүүхэдтэйгээ хамтдаа суралцан хөгжигч хариуцлагатай эцэг эхчүүд.

Хөтөлбөр: Шинжлэх ухаан, хүүхдийн хөгжлийн судалгаа нээлт, олон улсын стандартад тулгуурласан, Монгол хүүхэд, гэр бүлийн үндэсний онцлогтой уялдсан сургалт, хөгжлийн хөтөлбөр.

Дүдү гэр бүл: Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон харилцан үр дүнтэй хамтран ажиллагч хүүхдийн төлөөх эко систем.

has been added to the cart. View Cart