CORNHOLE

13-р зууны дунд үед Германаас үүсэлтэй Корнхол /cornhole/ хэмээх тоглоом нь тухайн үедээ европын нэлээд хэдэн улсуудад түгэн тархсан байдаг. Хожим 18-р зууны сүүлчээр Америк тивд дэлгэрсэн бөгөөд өдгөө мэргэжлийн түвшинд хүртлээ хөгжиж байна.

Сүүлийн жилүүдэд корнхолын спорт тоглоом нь дэлхийн олон оронд маш хурдацтай хөгжихийн зэрэгцээ уг тоглоомоор бүх насныхан сонирхон хичээллэж байгаа нь тоглоомын дүрэм, үндсэн материал нь маш энгийн дээр, хаана ч хэн ч тоглож болдогоороо онцлог юм.

Дэлхийн улс орнуудын Корнхолын холбоодын үйл ажиллагаа, гишүүнчлэл нь өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, үүнд нь улс төр, бизнес, урлаг спортын бүхий давхаргынхан татагдан орж байгаа бөгөөд чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортын төрлүүдээр сонирхон хичээллэхийн нэгэн төрлийн бодит жишээ болж байна.

Тоглоомын онцлог :

  • Корнхолын тоглоомыг зааланд, гадаа талбайд, хөдөө хээр, зуслангийн хашаандаа, тэр бүү хэл бааранд ч тоглож болно.
  • Зуны цагт олон нийтийн чөлөөт арга хэмжээний үеээр олон хүн хамруулан тоглоход маш тохиромжтой.
  • Тоглоход нас, хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл огт хамаарахгүй.
  • Тоглоомын дүрэм, тоглох арга барил нь маш сонирхолтой тул тоглосон хэн ч уйдахааргүй.
  • Тоглоомын үндсэн материал болох давцан, богц зэрэг нь цэвэр байгалийн бүтээгдэхүүн тул эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
  • Хөдөлгөөний эвсэл, баримжаа, хараа сайжирна.

Тоглоомын хэрэгсэл :

  • Taвцан – 120 см Х 60 см харьцаатай тэгш гадаргуутай нүхтэй самбар
  • Богц нь ёрог зотон даавуугаар хийгддэг ба тоглоход амрыг бодож тод өнгөтэй байдаг. Богцын хэмжээ нь 15см Х 15см байх бөгөөд стандартын эрдэнэ шишээр дүүргэдэг. Нийт жин нь 400 – 450 гр
  • Тоглолтод 8 богц орно. Баг бүр нэг өнгийн 4 богцоор тоглоно. 2 багийн богц өөр өнгөтэй байдаг.

Тоглолтын талбай :

  • Корнхолын 2 самбар нэг шугаманд хоорондоо 8м-ийн (сонирхогч, хүүхэд 6м) зайтай байна
  • Тоглогчийн байр нь нь самбарын хоёр талд самбарын урд хэсгээс хойш зайд (Хяналтын шугамаас хойш) байрлана

Тоглолтын үе (round), богц шидэлт :

  • 2 өрсөлдөгч тус бүр 4, нийт 8 богцыг ээлжлэн шидэж дууссанаар тухайн үе төгсөнө.
  • Нэг үе тоглосны дараа 2 өрсөлдөгч эсрэг тавцангаас дараагийн үеийг эхлүүлнэ.
  • Энэ мэтчилэн тоглосоор ялагч тодортол тоглоом үргэлжилнэ.

Оноо тооцох :

  • Хожил = 21 оноо. /анхлан тоглож байгаа тохиолдолд 11 оноогоор тоглох нь тохиромжтой/
  • Богц нүхэнд орвол 3 оноо
  • Богц тавцан дээр үлдвэл 1 оноо
  • Мөн а. богц тавцангийн гадна унах, б. хяналтын шугам дээр гишгэх буюу хөл илүү гарсан үед богцоо шидэх, в. тухайн тоглогч эсрэг талын тоглогчид боломж олголгүй дараалан богцоо шидсэн тохиолдолд тухайн шидэлтийн оноог хүчингүй болгож “0” /тэг/ гэж тооцно.

Жишээ нь: Нэг үеийн дараа; А тоглогч (баг) 1 богц нүхэнд, 1 богц тавцан дээр, үлдсэн 2 богц тавцангийн гадна байвал 3+1+0+0= 4 оноо.  В тоглогч (баг)  2 богц тавцан дээр, 2 богц нүхрүү оруулсан бол 1+1+3+3=8 оноо. Ингээд энэ үеийн төгсгөлд Б тоглогч (баг) 4 оноо авна.  (Б оноо – А оноо=4 оноо)

Энэ мэтчилэн үе болгоны дараа авсан оноогоо өмнөх оноонууд дээрээ нэмсээр түрүүлж 21 /11/ буюу түүнээс дээш оноо авсан тоглогч (баг) тоглоомын ялагч болно.

  • Үе болгоны дараа тухайн багийн оноог цуглуулан тооцно
  • Тухайн үеийн оноог өмнөх үеийн оноо дээр нэмж тоглоно.
  • Тоглолтыг аль нэг баг 21 /эсвэл 11/ оноо авах хүртэл үргэлжлүүлнэ.
has been added to the cart. View Cart